Монгол, Хятадын цэргүүдийн говьд тарьсан нарсыг цэргийн ангийнхан арчилж байна
Чихэнд чимэгтэй
2024-06-05
Монгол улсын Зэвсэгт хүчин, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургуулийн үеэр Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багт хоёр орны цэргийн алба хаагчид ногоон төгөл байгуулсан билээ. Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд манай талаас хүсэлт тавьсны дагуу Хятадын цэргийн алба хаагчид 400 гаруй нарс мод бэлэглэж, тавдугаар сарын 12-нд тарьсан юм. Тус газрыг “Найрамдлын төгөл” хэмээн нэрийдсэн бөгөөд Зэвсэгт хүчний 336 дугаар ангийнхан тэдгээр моддыг арчлан ургуулж байгаа ажээ. Элсний нүүдэл, цөлжилтийг багасгах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилготойгоор Дорноговь аймагт тарьсан нарс мод Хятадын говь хээрийн нөхцөлд сайн ургадаг гэнэ. 336 дугаар ангийнхан “Найрамдлын төгөл”-ийг дагасан бүтээн байгуулалтуудыг ч мөн гүйцэтгэж, ангийн эргэн тойрон дохь ногоон байгууламжаа нэмэгдүүлж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.